Дуулал 15 Ариун Библи, 2004 (АБ2004)

Давидын дуулал.

1. ЭЗЭН, Таны асарт хэн оршин суух вэ?Таны ариун ууланд хэн амьдран суух вэ?

2. Үнэнчээр явж, зөв шударгыг үйлдэж,Зүрхэндээ үнэнийг өгүүлдэг хүн.

3. Тэрээр хэлээрээ гүтгэдэггүй,Өөрийн анд нөхөрт ч муу юм хийдэггүй,Хөршийгөө ч эсэргүүцэн буруутгадаггүй.

4. Түүний нүдэнд олиггүй хүн жигшигддэгБоловч ЭЗЭНээс эмээгчдийг тэрээр хүндэлдэг юм.Тэр өөрөө хохирсон ч андгайлснаасаа няцдаггүй.

5. Тэр өөрийн мөнгийг хүүтэй зээлүүлдэггүй,Гэмгүй хүний эсрэг хахууль авдаг ч үгүй.Эдгээрийг үйлдэгч нь хэзээ ч ганхахгүй.