Дуулал 133 Ариун Библи, 2004 (АБ2004)

Давидын өгсөх дуу.

1. Харагтун, ах дүүсийн хувьд хамтдаа нэгдмэлээр амьдрах ньХичнээн сайхан, хичнээн тааламжтай вэ!

2. Энэ нь сахал дээгүүр,Аароны сахал дээгүүр доошоо урсан,Хувцасных нь захаар доошоо урсаж буйТолгой дээрх үнэ цэнэтэй тостой адил юм.

3. Энэ нь Сионы уулс дээр буудагХермоны шүүдэртэй адил юм.Учир нь тэнд ЭЗЭН ерөөлийг тушаасан бөгөөдТэр нь мөнхийн амь билээ.