2 Самуел 1:1-11 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Саулыг нас нөгчсөний дараа Давид амалекчуудыг бут цохиод буцаж ирэхдээ хоёр хоног Зиклагт байрлав.

2. Гурав дахь өдөр нь нэгэн хүн Саулын хуарангаас ирэв. Түүний хувцас нь урагдаж, толгой нь тоос шороонд дарагдсан байв. Тэр Давид уруу дөхөн ирээд, газарт унан, сунаж мөргөв.

3. Тэгэхэд Давид түүнээс—Чи хаанаас ирэв? гэж асуухад тэр Давидад—Би Израилийн хуарангаас зугтаж ирлээ гэв.

4. Давид түүнд—Юу болж өнгөрөв? Надад хэлээч гэхэд тэр—Хүмүүс тулалдааны талбараас зугтааж, бас олон ардууд унан үхэцгээв. Саул болон түүний хөвгүүн Ионатан ч бас үхэв гэв.

5. Мэдээ хүргэж ирсэн тэр залууд хандан Давид—Саул болон түүний хөвгүүн Ионатан үхсэн гэдгийг чи хэрхэн мэдэв? гэв.

6. Давидад өгүүлсэн тэр залуу—Намайг тохиолдлоор Гилбоа ууланд байгаад харах үед Саул жадаа түшиж байв. Тэрэгнүүд болон морин цэргүүд ардхан нь хөөж байв.

7. Саул эргэж, намайг хараад дуудахад нь би “Би энд байна” хэмээн хариулсан.

8. Саул надаас “Чи хэн бэ?” гэж асуусанд би “Амалек хүн байна” хэмээсэн билээ.

9. Саул надад “Миний дэргэд ирээд, намайг алагтун. Би амьсгаатай байгаа хэдий ч зовж байна” хэмээн өгүүлэв.

10. Тийнхүү би түүний дэргэд очиж, түүнийг алав. Учир нь тэр унасныхаа дараа амьд байж чадахгүй гэдгийг би мэдэв. Би түүний толгой дахь титэм, гар дахь бугуйвчийг нь авч, энд эзэндээ авчирлаа гэв.

11. Давид хувцсаа зууран урсанд, түүний хамт байсан бүх хүн мөн тэгэв.

2 Самуел 1