Үүний дараа Давид ЭЗЭНээс лавлан—Би Иудагийн хотуудын нэг уруу явах уу? гэж асуухад ЭЗЭН түүнд—Явагтун хэмээн тушаав. Ийнхүү Давид—Би хаашаа явах вэ? хэмээн асуухад ЭЗЭН—Хеброн уруу хэмээн айлдав.