6. Түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна. «Хэрэв энэ нь эдгээр өдрүүдэд энэ ард түмний үлдэгсдийн нүдэнд хэт хэцүү байвал, энэ нь мөн Миний мэлмийд хэцүү байх уу?» гэж түмэн цэргийн ЭЗЭН тунхаглаж байна.
7. Түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна. «Үзэгтүн, Би Өөрийн ард түмнийг наран ургах газраас, наран шингэх газраас аврах гэж байна.
8. Би тэднийг авчирч, тэд Иерусалимын төвд амьдрах болно. Тэд Миний ард түмэн болж, үнэн ба зөв шударгаар Би тэдний Бурхан болно”гэв.
9. Түмэн цэргийн ЭЗЭН ийн айлдаж байна. “Түмэн цэргийн ЭЗЭНий өргөөний суурь тавигдсан өдрөөс эш үзүүлэгчдийн амнаас тунхаглагдсан эдгээр үгсийг энэ өдрүүдэд сонсож буй та нар сүм баригдаж дуусах хүртэл гар чинь хүчтэй байг.
10. Учир нь эдгээр өдрүүдээс өмнө хүн, малын төлөө ямар нэгэн төлөөс байгаагүй юм. Орсон гарсан хүний хувьд, дайсантай учир амар амгалангүй байсан. Бүх хүмүүсийг Би нэг нэгийнх нь эсрэг тавьсан юм.