Зехариа 6:10-12 Ариун Библи, 2004 (АБ2004)

10. Цөлөгдөгсдөөс, Хелдаигаас, Тобиагаас, Иедаиагаас өргөл ав. Тэр өдрөө чи явж тэднийг Вавилоноос хаана ч очсон бай Зефаниагийн хөвгүүн Иосиагийн гэрт нэвтэр.

11. Мөнгө, алт авч титэм урлаад Иехозадакийн хөвгүүн, тэргүүн тахилч Иошуагийн толгойд өмсгөгтүн.

12. Тэгээд түүнд “Түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдаж байна. «Мөчир хэмээх нэртэй хүнийг үзэгтүн. Юу гэвэл, Түүний байгаа газраас Тэр ургаж нахиалдаг. Тэр ЭЗЭНий сүмийг барих болно.

Зехариа 6