3. Мөн дэргэд нь хоёр чидун мод байна. Нэг нь хулны баруун гарт, нөгөө нь зүүн гарт нь байна гэсний
4. дараа би надтай ярилцаж байсан тэнгэр элчид хариулан—Эзэн минь, эдгээр нь юу вэ? гэсэнд
5. надтай ярилцагч мөнөөх тэнгэр элч надад хандан—Эдгээр нь юу болохыг чи мэдэхгүй гэж үү? хэмээсэнд би—Мэдэхгүй, эзэн минь гэв.
6. Тэгээд тэр надад—Энэ бол Зеруббабелд хандсан ЭЗЭНий үг юм. “Хүч чадлаар ч бус, эрх мэдлээр ч бус, харин Миний Сүнсээр” гэж түмэн цэргийн ЭЗЭН айлдаж байна.
7. “Агуу уул аа! Чи юу юм бэ? Зеруббабелын өмнө чи тал болно. Тэр «Нигүүлсэл, түүнд нигүүлсэл байг!» гэж хашхиран оройн чулууг урагш авчирна” гэв.
8. Мөн ЭЗЭНий үг надад ирж айлдсан нь—