Зехариа 13:1-3 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Тэр өдөр Давидын гэрийн төлөө, Иерусалимын оршин суугчдын төлөө ба нүгэл, цэвэр бус байдлын төлөө нэгэн булаг онгойсон байх болно.

2. “Тэр өдөр ийм зүйл болно” гэж түмэн цэргийн ЭЗЭН тунхаглаад “Би шүтээнүүдийн нэрсийг тэр нутгаас тастах болно. Тэд цаашид дурсагдахгүй. Би мөн эш үзүүлэгчид болон бузар сүнсийг тэр нутгаас зайлуулна.

3. Ийн атал хэрэв хэн нэгэн нь эш үзүүлсээр байвал, түүнийг төрүүлсэн эцэг эх нь түүнд «Чи амьдрахгүй. Учир нь чи ЭЗЭНий нэрээр худал ярьсан» гэх болно. Төрүүлсэн эцэг эх нь түүнийг эш үзүүлж байх үед нь нэвт хатгана.

Зехариа 13