Зехариа 12:11-14 Ариун Библи, 2004 (АБ2004)

11. Тэр өдөр Иерусалимд асар их гашуудал болох нь Мегиддогийн тал дахь Хададриммоны гашуудал мэт байх юм.

12. Газар нутаг гашуудан, ураг бүр ургаараа, Давидын гэрийн ураг өөрөөрөө, тэдний эхнэрүүд өөрсдөөрөө, Натаны гэрийн ураг өөр өөрсдөө, тэдний эхнэрүүд нь өөрсдөөрөө,

13. Левийн гэрийн ураг өөр өөрсдөө, тэдний эхнэрүүд өөрсдөөрөө, Шимеигийн ураг өөр өөрсдөө, тэдний эхнэрүүд нь өөрсдөөрөө,

14. үлдсэн бүх ургууд, ураг бүр өөр өөрсдөө, эхнэрүүд нь өөрсдөөрөө гашуудна.

Зехариа 12