Зехариа 11:8-12 Ариун Библи, 2004 (АБ2004)

8. Дараа нь Би ганц сарын дотор гурван хоньчинг хядав. Учир нь миний сэтгэл тэднийг тэвчсэнгүй, тэдний сэтгэл ч надаас болж ядрав.

9. Тэгээд би “Би та нарыг хариулахгүй. Үхэх ёстой нь үхэг, хядагдах ёстой нь хядагдаг. Үлдэгсэд нь нэг нэгнийхээ махыг идэг” гэв.

10. Би өөрийн таяг болох Тааламжийг авч, бүх ард түмнүүдтэй байгуулсан Өөрийн гэрээг цуцлахын тулд түүнийг хэсэг болгон хугалав.

11. Ингээд энэ нь тэр өдөр цуцлагдсан бөгөөд намайг харж байсан сүргийн зовогсод нь энэ бол ЭЗЭНий үг байсныг ойлгов.

12. Би тэдэнд “Хэрэв энэ нь та нарт сайн гэж үзэгдвэл надад хөлсийг минь өг. Харин, хэрэв үгүй бол боль” гэв. Ингээд тэд миний хөлс гэж гучин мөнгөн шекелийг хэмжив.

Зехариа 11