Зехариа 11:1-6 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Ливан аа, хаалгуудаа онгойлго.Хуш моддыг чинь гал залгиг.

2. Агар мод оо, уйлагтун.Учир нь хуш мод унаж,сүр жавхлант модод устгагдлаа.Башаны царс модод оо уйлагтун.Түнэр ой доош буув.

3. Сүр жавхлан нь сүйтгэгдсэнд тэнд хоньчдын уйлах дуулдана.Иорданы бардамнал сүйрсэн тул залуу арслангуудын хүрхрэх нь сонсдоно.

4. Миний Бурхан ЭЗЭН ингэж айлдаж байна. “Сүргийг нядлагдах үйл уруу нь хариул.

5. Тэднийг худалдан авч, нядлагсад нь шийтгүүлэлгүй явж, тэднийг худалдсан хүмүүс нь «ЭЗЭН ерөөгдөх болтугай. Учир нь би баяжив» гэлцэнэ. Тэднийг өрөвдөх сэтгэл хоньчдод нь байхгүй.

6. Би энэ газрын оршин суугчдыг цаашид өрөвдөхгүй” гэж ЭЗЭН тунхаглаад “Гэвч үзэгтүн, Би хүмүүсийг бие биеийнх нь гарт, хааных нь гарт унагана. Тэд тэр газрыг цохино. Би тэдний гараас тэднийг аврахгүй” гэв.

Зехариа 11