8. Би тэднийг зольсон учир тэднийг хамтад нь цуглуулахаар исгэрнэ.Тэд урьд байсан шигээ тоо томшгүй болно.
9. Тэднийг Би ард түмнүүдийн дунд тараахад алс холын орнуудад тэд Намайг санана.Тэд өөрсдийн үр хүүхдүүдийнхээ хамт амьдран, буцаж ирнэ.
10. Би тэднийг Египетийн газраас буцаан авчирч,Ассириас тэднийг цуглуулна.Би тэднийг Ливан болон Гилеадын газарт авчирна.Тэр газар тэдэнд хүрэлцэхгүй.
11. Тэр зовлонгийн тэнгисийг туулан, далайн давалгааг цохино.Ингэснээр Нилийн бүх гүн хуурай болж,Ассирийн бардамнал доошлон,Египетийн очирт таяг нь салан одно.
12. Би тэднийг ЭЗЭНий дотор тэнхрүүлж,Түүний нэр дотор тэд алхах болно” гэж ЭЗЭН тунхаглаж байна.