17. Дахин ингэж зарлагтун. “Түмэн цэргийн ЭЗЭН ийн айлдаж байна. «Миний хотууд дахин хөгжил цэцэглэлтээр бялхана. ЭЗЭН Сионыг дахин тайтгаруулж, Иерусалимыг дахин сонгоно»” гэв.
18. Тэгээд би нүдээ өргөн хараад дөрвөн эврийг үзэв.
19. Надтай ярилцаж байсан тэнгэр элчид хандан би—Эдгээр нь юу вэ? гэсэнд тэр надад—Эдгээр нь Иуда, Израиль, Иерусалимыг тараасан эврүүд юм гэж хариулав.
20. Дараа нь ЭЗЭН надад дөрвөн дархныг үзүүлэв.
21. Би—Эдгээр нь юу хийхээр ирж байна вэ? гэсэнд тэр—Тэдгээр нь Иудаг тараасан эврүүд юм. Иймээс хэн ч толгойгоо өргөхгүй. Харин эдгээр дархчууд тэднийг айлгахаар газар нутгийг нь тараах гэж Иудагийн эсрэг эврээ өргөгч үндэстнүүдийн эврүүдийг нураахаар ирсэн гэлээ.