17. Чиний Бурхан ЭЗЭН, аврагч дайчин, та нарын дунд байна.Тэр та нарын дээр баясал хөөртэйгөөр баярлана.Тэр Өөрийн хайр дотроо чимээгүй байна.Тэр та нарын дээр баярын уухайгаар баясах болно.
18. Товлосон найр наадмуудын талаар гашуудагсдыг Би цуглуулах болно.Тэд чамаас ирсэн, Сион оо!Цөллөгийн зэмлэл нь тэдний дээрх ачаа юм.
19. Харагтун, Би тэр цагт та нарын бүх дарлагч нартай тооцоо хийх гэж байна.Би доголонг аварч, хөөгдөгсдийг цуглуулж,бүх дэлхийд тэдний ичгүүрийг магтаал болон яруу алдраар солино.