Зефаниа 3:1-5 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Тэрслүү, бузартсан, хэрцгий хот гаслантай яа!

2. Тэр ямар ч дуу хоолойг дагаагүй,ямар ч зааврыг хүлээн аваагүй.Тэр ЭЗЭНд итгээгүй, өөрийнхөө Бурханд ойртоогүй.

3. Хотын доторх жононгууд нь архирагч арслангууд,шүүгчид нь үдшийн чононууд юм.Тэд өглөө юу ч үлдээдэггүй.

4. Эш үзүүлэгчид нь бодлогогүй, урвагч хүмүүс бөгөөдтахилч нар нь ариун газрыг бузарлажээ.Тэд хуулийг завхруулжээ.

5. Хотын дотор ЭЗЭН зөв шударга юм.Тэр шударга бус зүйлийг хийхгүй.Өглөө бүр Тэр Өөрийн шударга ёсыг гэрэлд авчирдаг,Тэр унадаггүй.Харин шударга бус нь ичгүүрийг мэддэггүй.

Зефаниа 3