33. Тэнд тэр саа өвчний улмаас найман жил хэвтэрт байсан Айни гэгч хүнтэй тааралджээ.
34. Петр түүнд—Айни, Есүс Христ чамайг эдгээнэ. Бос, ороо зас гэхэд Айни тэр даруй бослоо.
35. Лудда болон Шаронд амьдрагсад бүгд түүнийг хараад, Эзэн уруу эргэсэн юм.
36. Иоппад Табита (грекээр орчуулбал, Доркас) гэгч дагалдагч байв. Тэр эмэгтэй үргэлж сайн үйлсээр баян, өглөгч харамгүй нэгэн байжээ.
37. Яг тэр өдрүүдэд тэрээр өвчлөн нас баржээ. Хүмүүс түүний биеийг угаагаад дээд өрөөнд тавьсан байлаа.