Үйлс 3:14-25 Ариун Библи, 2004 (АБ2004)

14. Ариун агаад зөвт Нэгэнийг та нар үгүйсгэсэн атлаа алуурчныг өршөөхийг гуйсан

15. боловч үхэгсдээс Бурханы босгосон амийн Зохиолчийг алуулсан билээ. Үүний гэрч нар нь бид юм.

16. Түүний нэрд итгэсэн итгэлийн үндсэн дээр, та нарын харж байгаа энэ хүнийг Есүсийн нэр тэнхээтэй болгосон юм. Түүгээр дамжуулан ирдэг итгэл нь түүнийг та бүгдийн өмнө цоо эрүүл болгожээ.

17. Ах дүү нар аа! Захирагчид чинь мэдэхгүйн харгайгаар үйлдсэний адил та нар ч мөн тэгснийг би мэднэ.

18. Өөрийнх нь Христ зовж тарчлах ёстой гэж Бурхан бүх эш үзүүлэгчдийн амаар урьдаас тунхаглуулсан зүйлсээ Тэр тийнхүү хэрэгжүүлэв.

19. Иймээс гэмшицгээ. Нүглүүдээсээ салахын тулд эргэцгээ. Тэгвэл сэргээх цаг Эзэний оршихуйгаас ирэх бөгөөд

20. та нарын төлөө томилогдсон Христ болох Есүсийг Тэр илгээх болно.

21. Бурхан Өөрийнхөө ариун эш үзүүлэгчдийн амаар эрт цагаас айлдсанчлан бүхнийг сэргээх үе хүртэл Түүнийг тэнгэр хүлээн авах ёстой юм.

22. Мосе хэлэхдээ “Миний адил эш үзүүлэгчийг Эзэн Бурхан ах дүү нараас чинь та нарт гаргаж ирнэ. Түүний өөрсдөд чинь хэлэх юм бүрийг та нар сонсогтун.

23. Тэр эш үзүүлэгчийг сонсоогүй хэн боловч ард олны дотроос бүрмөсөн устгагдах болно” гэсэн юм.

24. Мөн Самуел болон түүнээс хойших эш үзүүлэгчид бүгд ярихдаа энэ өдрүүдийн тухай мэдэгдэж байсан.

25. Та нар бол эш үзүүлэгчдийн хөвгүүд бөгөөд “Чиний үрээр дэлхийн бүх өрх айлууд ерөөгдөх болно” хэмээн Абрахамд айлдан, эцэг өвгөдтэй чинь Бурханы байгуулсан гэрээний хөвгүүд юм.

Үйлс 3