1. Биднийг Итали уруу усан онгоцоор явуулахаар шийдэж, Паул болон өөр хэдэн ялтнуудыг Августын ангийн зуутын дарга Иулид хариуцуулсан байв.
2. Азийн эрэг хавийн нутгаар явах гэж байсан Адрамутын усан онгоцонд бид сууцгааж тэнгист гарав. Бидний хамт Тесалоникийн Македони хүн Аристарх байлаа.
3. Маргааш нь бид Сидоны эрэгт зогсов. Иули Паулд сайхан сэтгэл гаргаж түүнийг анд нөхөд дээрээ очин асруулахыг зөвшөөрөв.
4. Тэндээс бид тэнгист гарч, салхины эсрэг явсан тул Киприйн нөмрөөр хөвөн
5. Килик, Памфулын эргээр дайрч, Лукийн Мурад газардав.
6. Зуутын дарга тэндээс Итали уруу явж байсан Александрын усан онгоцыг олж биднийг суулгалаа.
7. Хүчтэй салхи биднийг урагш явуулахгүй байсан тул бид цөөнгүй хоног удаан хөвсөөр Книдэд арай гэж хүрэв. Тэгээд бид Салмоны өмнөх Кретийн нөмрөөр хөвлөө.
8. Арайхийн хөвсөөр бид Ласай хотын ойролцоох Үзэсгэлэнт Боомт хэмээх газар ирцгээв.