Үйлс 26:21-23 Ариун Библи, 2004 (АБ2004)

21. Ийм шалтгааны улмаас хэсэг иудейчүүд намайг сүм дотор барьж авч алахыг оролдсон.

22. Ийнхүү Бурханы тусламжийг хүртсэнээр өдгөөг хүртэл би их, бага хүмүүст гэрчлэн зогсохдоо эш үзүүлэгчид болон Мосегийн хэлсэн нь биелэх ёстой гэдгээс өөр юуг ч ярьж байгаагүй.

23. Энэ бол Христ зовлон эдэлж, үхэгсдээс хамгийн түрүүн амилснаараа Израилийн ард түмэнд болон харь үндэстнүүдэд гэрлийг тунхаглана гэсэн үг юм гэжээ.

Үйлс 26