Үйлс 22:1-9 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. —Ах дүү нар аа, эцгүүд ээ! Та нарын өмнө өчих өмгөөллийг минь сонсооч гэв.

2. Тэр тэдэнд хандсан үгээ еврейгээр ярьж эхлэхийг сонссон хүмүүс бүр ч чимээгүй болов. Паул цааш нь—

3. Би бол Киликийн Тарс хотод төрсөн иудей хүн. Харин энэ хотод өсөж, Гамалиелын дор эцэг өвгөдийн хуулийн чанд байдлын дагуу сурч, өнөөдөр та бүгд ямар байгаачлан л Бурханы төлөө зүтгэгч болсон билээ.

4. Би энэхүү Замд үхлийн хавчилт үзүүлэн, эр, эмгүй хүлж шоронд хийж байсан.

5. Тэргүүн тахилч болон ахлагчдын бүх Зөвлөл үүнийг гэрчилнэ. Би тэднээс ах дүү нарт хүргэх захидал аваад Дамаскт очиж тэнд байсан хүмүүсийг баривчилж, Иерусалимд шийтгэхээр явж байлаа.

6. Үдийн алдад би Дамаскт дөхөж явтал тэнгэрээс гэнэт хурц гэрэл цацарч намайг хүрээлэн авахад

7. би газар унав. Тэгтэл “Саул аа, Саул аа, юунд чи Намайг хавчина вэ?” гэх дуу сонсогдов.

8. “Эзэн, Та хэн бэ?” гэсэнд, Тэр надад “Би бол чиний хавчиж мөшгөөд байгаа Назарын Есүс байна” гэлээ.

9. Надтай хамт байсан хүмүүс тэр гэрлийг харсан. Харин надтай ярьж байсан Нэгэний дууг ойлгоогүй ажээ.

Үйлс 22