Үйлс 21:18-24 Ариун Библи, 2004 (АБ2004)

18. Дараа өдөр нь Паулыг бидний хамт Иаковынд очиход бүх ахлагчид ирсэн байлаа.

19. Паул тэдэнтэй амар мэндээ мэдэлцсэний дараа харь үндэстнүүдийн дунд Бурхан өөрөөр нь дамжуулан юу үйлдсэнийг нэг нэгээр нь ярьж эхлэв.

20. Үүнийг сонсоод тэд Бурханыг алдаршуулав. Тэгээд түүнд—Ах минь, иудейчүүдийн дунд итгэсэн хүмүүс хичнээн олон мянга байгаа боловч тэд мөнөөх л Хуульд зүтгэдэг бөгөөд

21. тэд таны тухай таныг харь үндэстнүүдийн дунд амьдардаг иудейчүүдэд Мосег умартахыг сургаж, хүүхдүүддээ хөвч хөндөх ёслол үйлдэлгүй, мөн ёс заншлаа битгий дага хэмээн сургаж байна гэж сонссон.

22. Тэгэхлээр яах вэ? Мэдээж тэд таны ирснийг заавал сонсоно.

23. Тиймээс бидний хэлэх зүйлийг та хийтүгэй. Бидэнд ам өчгөө өгсөн дөрвөн хүн бий.

24. Тэднийг аваад тэдний хамт өөрийгөө цэвэршүүл. Тэдний үсээ авахуулах төлбөрийг нь та төл. Тэгвэл бүгд таны тухай сонссон нь ор үндэсгүй зүйл, харин та өөрөө Хуулийг сахин, зааврын дагуу явдаг гэдгийг мэдэх болно.

Үйлс 21