Үйлс 19:1-15 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Аполыг Коринтод байх үед Паул уулархаг нутгуудаар явсаар Ефест хүрч ирээд хэсэг дагалдагчдыг олж уулзав.

2. Тэгээд тэдэнд—Та нар итгэхдээ Ариун Сүнсийг хүлээн авсан уу? гэхэд тэд түүнд—Үгүй. Ариун Сүнс байдгийг бид ер сонсоогүй юм байна гэв.

3. Тэр—Тэгвэл та нар ямар баптисм хүртсэн юм бэ? гэхэд тэд—Иоханы баптисмыг гэжээ.

4. Паул—“Миний араас ирж буй Нэгэн болох Есүст итгэгтүн” гэж хэлэн, Иохан гэмшлийн баптисмыг хүртээж байсан гэв.

5. Үүнийг сонсоод тэд Эзэн Есүсийн нэрээр баптисм хүртэцгээв.

6. Ийнхүү Паул тэдэн дээр гараа тавихад Ариун Сүнс тэдэн дээр ирж, тэд олон хэлээр ярьж, эш үзүүлжээ.

7. Тэнд бүгд арван хоёр орчим хүн байлаа.

8. Тэрээр гурван сарын турш синагогт Бурханы хаанчлалын тухай сургамжлан, ятгаж зоригтой ярьж байв.

9. Харин зарим нь цугласан олны өмнө энэхүү Замыг муучлан, дуулгаваргүй, зөрүүдлэх болов. Тэр тэднээс холдож, дагалдагчдыг авч Туранны сургууль дээр өдөр бүр сургамжлах болжээ.

10. Ингэсээр хоёр жил өнгөрөхөд Азид суурьшсан бүх иудей, грекчүүд Эзэний үгийг сонсоцгоожээ.

11. Бурхан Паулын гараар дамжуулан ер бусын гайхамшгуудыг бүтээж байлаа.

12. Алчуур, бүсийг нь түүнээс авч өвчтэй хүмүүст хүргэхэд өвчин нь эдгэж, муу сүнснүүд зайлж байв.

13. Гэвч мөн шившлэг хийдэг тэнүүлчин иудейчүүдийн зарим нь бузар сүнснүүдтэй хүмүүст Эзэн Есүсийн нэрээр—Паулын тунхагладаг Есүсээр та нарыг би хөөж байна гэж шившлэг хийхийг завджээ.

14. Иудей ахлах тахилч Скюгийн долоон хөвгүүн үүнийг үйлдэж байв.

15. Муу сүнс тэдэнд—Би Есүсийг танина. Паулыг ч мэднэ. Харин та нар хэн юм бэ? гэв.

Үйлс 19