9. тэдний зүрх сэтгэлийг Тэр итгэлээр цэвэрлэж, бид болоод тэднийг ялгаагүй билээ.
10. Бидний эцгүүдийн, бас бидний үүрч чадаагүй буулгыг та нар дагалдагчдын хүзүүнд тохож, Бурханыг юунд сорино вэ?
11. Харин бид Эзэн Есүсийн нигүүлслээр аврагдсандаа итгэдэг бөгөөд тэд ч өөрцгүй билээ гэв.
12. Цугласан олон бүгдээрээ чимээгүй байцгааж байлаа. Харь үндэстнүүдийн дунд өөрсдөөр нь дамжуулан Бурхан ямар гайхамшиг ба тэмдгүүдийг үйлдсэн тухай Паул, Барнаб хоёрын ярихыг тэд сонсож байлаа.
13. Тэр хоёрыг ярьж дууссаны дараа Иаков—Ах дүү нар минь, намайг сонсоцгоо.
14. Бурхан Өөрийнхөө нэрийн төлөөх хүмүүсийг харь үндэстнүүдийн дотроос авах талаар анх хэрхэн харуулсан тухай Симон хэллээ.
15. Үүнтэй эш үзүүлэгчдийн үгс ч нийцдэг. Энэ тухай ингэж бичжээ.
16. “«Үүний дараа Би эргэж ирээдДавидын нурсан асрыг дахин босгоно.Түүний нурангийг Би дахин босгож, сэргээнэ.
17. Энэ нь Миний нэрээр дуудагдсан бүх харь үндэстнүүд болонБусад хүмүүс Эзэнийг эрж хайхын тулд болой»
18. гэж эдгээрийг өнө эртнээс мэдэгддэг Эзэн айлдаж байна”гэжээ.
19. Тиймээс миний санаа бол харь үндэстнүүдийн дундаас Бурхан уруу эргэж буй хүмүүсийг бид зовоохгүй байх нь дээр юм.
20. Харин бид тэдэнд шүтээнээр бузарлагдсан зүйлс, садар самуун, боомилогдсон зүйл болон цуснаас цээрлэж явахыг бичье.
21. Учир нь Амралтын өдөр бүр синагогуудад Мосе уншигддаг тул эрт үеэс эхлэн хот болгонд түүнийг тунхаглагчид нь байдаг гэв.
22. Тэгээд элч нар, ахлагчид болон бүхэл чуулганыханд ах дүүсийн дунд тэргүүлэгч эрчүүд болох Барсаб хэмээх Иуда, Силас нарыг өөрсдийнхөн дотроосоо сонгож, Паул, Барнаб хоёрын хамт Антиох уруу илгээх нь зүйтэй санагдав.
23. Тэднээр энэхүү захидлыг илгээв.“Элч нар, ахлагчид болох ах дүү нараас Антиох, Сири, Килик дахь харь үндэстэн ах дүү нарт мэнд хүргэе.