7. Ихэд маргалдсаны эцэст Петр босож, тэдэнд—Ах дүү нар аа, харь үндэстнүүдэд сайн мэдээний үгийг хэлж, итгүүлэхийн тулд Бурхан анхнаасаа намайг та нарын дундаас сонгосныг та нар мэдэцгээж байгаа.
8. Зүрх сэтгэлийг мэдэгч Бурхан бидэнд өгсөн шигээ тэдэнд ч мөн Ариун Сүнсийг өгч гэрчилсэн бөгөөд
9. тэдний зүрх сэтгэлийг Тэр итгэлээр цэвэрлэж, бид болоод тэднийг ялгаагүй билээ.
10. Бидний эцгүүдийн, бас бидний үүрч чадаагүй буулгыг та нар дагалдагчдын хүзүүнд тохож, Бурханыг юунд сорино вэ?
11. Харин бид Эзэн Есүсийн нигүүлслээр аврагдсандаа итгэдэг бөгөөд тэд ч өөрцгүй билээ гэв.
12. Цугласан олон бүгдээрээ чимээгүй байцгааж байлаа. Харь үндэстнүүдийн дунд өөрсдөөр нь дамжуулан Бурхан ямар гайхамшиг ба тэмдгүүдийг үйлдсэн тухай Паул, Барнаб хоёрын ярихыг тэд сонсож байлаа.
13. Тэр хоёрыг ярьж дууссаны дараа Иаков—Ах дүү нар минь, намайг сонсоцгоо.
14. Бурхан Өөрийнхөө нэрийн төлөөх хүмүүсийг харь үндэстнүүдийн дотроос авах талаар анх хэрхэн харуулсан тухай Симон хэллээ.
15. Үүнтэй эш үзүүлэгчдийн үгс ч нийцдэг. Энэ тухай ингэж бичжээ.
16. “«Үүний дараа Би эргэж ирээдДавидын нурсан асрыг дахин босгоно.Түүний нурангийг Би дахин босгож, сэргээнэ.
17. Энэ нь Миний нэрээр дуудагдсан бүх харь үндэстнүүд болонБусад хүмүүс Эзэнийг эрж хайхын тулд болой»
18. гэж эдгээрийг өнө эртнээс мэдэгддэг Эзэн айлдаж байна”гэжээ.