16. “«Үүний дараа Би эргэж ирээдДавидын нурсан асрыг дахин босгоно.Түүний нурангийг Би дахин босгож, сэргээнэ.
17. Энэ нь Миний нэрээр дуудагдсан бүх харь үндэстнүүд болонБусад хүмүүс Эзэнийг эрж хайхын тулд болой»
18. гэж эдгээрийг өнө эртнээс мэдэгддэг Эзэн айлдаж байна”гэжээ.
19. Тиймээс миний санаа бол харь үндэстнүүдийн дундаас Бурхан уруу эргэж буй хүмүүсийг бид зовоохгүй байх нь дээр юм.
20. Харин бид тэдэнд шүтээнээр бузарлагдсан зүйлс, садар самуун, боомилогдсон зүйл болон цуснаас цээрлэж явахыг бичье.
21. Учир нь Амралтын өдөр бүр синагогуудад Мосе уншигддаг тул эрт үеэс эхлэн хот болгонд түүнийг тунхаглагчид нь байдаг гэв.
22. Тэгээд элч нар, ахлагчид болон бүхэл чуулганыханд ах дүүсийн дунд тэргүүлэгч эрчүүд болох Барсаб хэмээх Иуда, Силас нарыг өөрсдийнхөн дотроосоо сонгож, Паул, Барнаб хоёрын хамт Антиох уруу илгээх нь зүйтэй санагдав.
23. Тэднээр энэхүү захидлыг илгээв.“Элч нар, ахлагчид болох ах дүү нараас Антиох, Сири, Килик дахь харь үндэстэн ах дүү нарт мэнд хүргэе.
24. Бид тэдэнд даалгаагүй байтал биднээс [очсон] зарим нь өөрсдийн үгээрээ та нарт төвөг удаж, сэтгэлийг тань үймрүүлснийг сонссон тул
25. бид санаа нэгдэн, ах дүү нарыг дундаасаа сонгож бидний хайрт Паул, Барнаб нарын хамт та нар уруу явуулах нь бидэнд зүйтэй санагдав.
26. Тэд бол бидний Эзэн Есүс Христийн нэрийн төлөө амиа зориулсан хүмүүс билээ.
27. Тиймээс бид Иуда, Силас нарыг явууллаа. Тэд бас мөнөөх зүйлийн талаар ярих болно.
28. Учир нь Ариун Сүнс болон бид доор бичигдсэн зайлшгүй зүйлсээс өөр илүү ачааг та нарт тохохгүй байх нь зүйтэй гэж мэдэв.
29. Та нар шүтээнд өргөсөн юмс, цус, боомилогдсон зүйлс болон садар самуунаас цээрлэгтүн. Хэрэв эдгээрээс өөрсдийгөө хамгаалбал болох нь тэр. Баяртай.
30. Илгээгдсэн тэд Антиохт хүрч, итгэгч олныг цуглуулж захидлыг гардуулав.
31. Захидлыг уншаад тэд урамшуулсан үгст нь баярлацгаав.
32. Иуда, Силас хоёр эш үзүүлэгч учраас ах дүү нарыг арвин үгсээрээ ятган, бататгажээ.
33. Тэнд тэд хэсэг хугацаанд байсны дараа ах дүү нараар үдүүлэн өөрсдийг нь илгээгсэд уруугаа амар амгалан буцлаа.
34. [Харин Силасын хувьд, Антиохт үлдэх нь зүйтэй санагджээ.]