Үйлс 13:29-38 Ариун Библи, 2004 (АБ2004)

29. Түүний тухай бичигдсэн бүгдийг тэд биелүүлээд, Түүнийг модноос буулган авч булшинд тавив.

30. Харин Бурхан Түүнийг үхэгсдээс амилуулсан бөгөөд

31. Тэр Галилаас Иерусалимд Өөртэй нь хамт ирсэн хүмүүст олон хоногийн турш үзэгдсэн юм. Эдүгээ тэд л чухамдаа Түүнийг ард олонд гэрчилдэг.

32. Бид эцэг өвгөдөд амлагдсан амлалтын тэрхүү сайн мэдээг л та нарт тунхаглаж байна.

33. Дуулал номын хоёрдугаарт “Чи бол Миний Хүү, Би Чамайг өнөөдөр төрүүлэв” гэж бичигдсэнчлэн, Есүсийг амилуулснаар Бурхан амлалтаа бидний хүүхдүүдэд биелүүлж өгсөн юм.

34. Бурхан Есүсийг ялзралд буцаалгүй үхэгсдээс амилуулав. Тэр энэ тухай “Би та нарт Давидын ариун, найдвартай ерөөлүүдийг өгнө” гэжээ.

35. Иймээс Дуулал номын өөр хэсэгт Тэр мөн “Та Өөрийнхөө Ариун Нэгэнийг ялзралд өгөхгүй” гэж айлдсан юм.

36. Давидын хувьд гэвэл, тэр тухайн үедээ Бурханы зорилгод үйлчилж байгаад нойрсон, эцэг өвгөдийнхөө дунд тавигдаж, ялзралыг үзсэн ажгуу.

37. Харин Бурханы амилуулсан тэр Нэгэн ялзралыг үзсэнгүй.

38. Иймд ах дүү нар аа, та нар үүнийг мэдэгтүн. Түүгээр дамжуулан нүглийн уучлал та нарт тунхаглагдаж байна.

Үйлс 13