4. Харин Петр тэдэнд дэс дараатай ийн тайлбарлав.—
5. Иоппа хотод залбирч байхдаа би хэт хөөрөлд автаж, том бүтээлэг мэт сав тэнгэрээс доошилсоор дөрвөн өнцгөөрөө яг над уруу буун ирэх үзэгдлийг харав.
6. Би түүн дээр харцаа тогтоон, ажиглан харахад тэнд газрын дөрвөн хөлт амьтад, зэрлэг араатнууд, хэвлээр явагчид болон тэнгэрийн шувууд байлаа.
7. Мөн би “Петр ээ, бос. Нядалж ид” гэх дуу гарахыг сонссон.
8. Харин би “Эзэн, яасан ч үгүй. Аливаа бузар, ариун бус зүйлийг би амандаа хэзээ ч хийж байгаагүй” гэхэд
9. тэнгэрээс гарах дуу хоёр дахиа “Бурханы цэвэр болгосныг ариун бус гэж бүү үз” гэв.
10. Энэ нь гурав дахин давтагдсан бөгөөд бүгд тэнгэр өөд буцаад өргөгдсөн.
11. Гэтэл тэр үед миний сууж байсан айлын үүдэнд гурван хүн ирсэн нь Кайсариас над уруу илгээгдсэн хүмүүс ажээ.
12. Эргэлзэлгүйгээр тэдэнтэй явахыг Сүнс надад хэлсэн юм. Надтай хамт эдгээр зургаан ах дүү явсан бөгөөд бид ч тэр хүний гэрт очив.
13. Тэрээр гэрт нь тэнгэр элчийн зогсож, Иоппа уруу хүн илгээж, Симон буюу Петрийг энд авчруул.
14. Чамайг болон гэрийнхнийг чинь бүгдийг нь аврах үгийг тэр чамд ярина” гэхийг хэрхэн харснаа бидэнд ярив.