21. Хэрэв зарим үед үүл үдшээс өглөө болтол саатан, өглөө нь үүл дээшлэх аваас тэд хөдөлдөг байв. Эсвэл өдрөөр ба шөнөөр тогтож байсан үүл дээшлэх аваас тэр үед тэд хөдөлдөг байв.
22. Хоёр өдрөөр, сараар, эсвэл жилээр ч үүл асрын дээр саатан, түүний дээр үлдсэн ч Израилийн хөвгүүд буудаллан үлддэг бөгөөд хөдөлдөггүй байлаа. Харин түүнийг өргөгдөх үед тэд хөдөлдөг байлаа.
23. ЭЗЭНий тушаалаар тэд буудаллаж, ЭЗЭНий тушаалаар тэд хөдөлж, Мосегээр дамжуулсан ЭЗЭНий тушаалын дагуу ЭЗЭНий захирамжийг тэд сахиж байлаа.