81. шатаалт тахилд зориулан нэг үхэр, нэг хонь, нэг настай нэг эр хурга,
82. нүглийн төлөөх тахилд зориулан нэг ухна,
83. эвийн тахилын өргөлд зориулан хоёр үхэр, таван хуц, таван ухна, нэг настай таван эр хурга байлаа. Энэ нь Енаны хүү Ахирагийн өргөл байв.
84. Эдгээр нь тахилын ширээг тосолсон өдөр Израилийн удирдагчдаас үүнд өргөсөн зориулалтын тахил байлаа. Үүнд: арван хоёр мөнгөн таваг, арван хоёр мөнгөн тагш, арван хоёр алтан бойпор,
85. мөнгөн таваг бүрийн жин нь нэг зуун гучин шекел бөгөөд тагш бүр нь далан шекел байв. Бүх мөнгөн хэрэгсэл нь ариун газрын шекелийн дагуу хоёр мянга дөрвөн зуун шекел байлаа.