Тооллого 7:58-62 Ариун Библи, 2004 (АБ2004)

58. нүглийн төлөөх тахилд зориулан нэг ухна,

59. эвийн тахилын өргөлд зориулан хоёр үхэр, таван хуц, таван ухна, нэг настай таван эр хурга байлаа. Энэ нь Педахзурын хүү Гамалиелын өргөл байв.

60. Ес дэх өдөр нь Бениамины хөвгүүдийн удирдагч, Гидеонийн хүү Абидан байв.

61. Түүний өргөл нь ариун газрын шекелийн дагуу нэг зуун гучин шекелийн жинтэй нэг мөнгөн таваг, далан шекелийн нэг мөнгөн тагш байсан бөгөөд тэдгээрийн аль аль нь идээн өргөлд зориулан тостой хольсон сайн гурилаар дүүрэн байв.

62. Бас дүүрэн утлагатай арван шекелийн алтан бойпор нэг,

Тооллого 7