13. Энэ бол Назирын хууль бөгөөд тэр хүний тусгаарлалтын өдрүүд дуусахад тэр хурлын майхны үүдэнд тахилыг авчрах ёстой.
14. Тэр хүн тахилаа ЭЗЭНд өргөнө. Ингэхдээ шатаалт тахилд зориулан нэг настай согоггүй эр хурга нэгийг, нүглийн төлөөх тахилд зориулан нэг настай согоггүй охин хурга нэгийг, эвийн тахилд зориулан согоггүй хуц нэгийг,
15. мөн тостой хольсон сайн гурилын исгээгүй боов, тос түрхсэн исгээгүй талх нэг сагсыг, тэдгээрийн идээн өргөл болон ундаан өргөлийн хамт өргөх болой.
16. Тэгээд тахилч тэдгээрийг ЭЗЭНий өмнө авчрах бөгөөд тэр хүний нүглийн төлөөх тахил болон шатаалт тахилыг өргөх болой.