9. Мөн тахилчид өргөх Израилийн хөвгүүдийн бүх ариун бэлгүүдэд хамаарах хандив бүр түүнийх байх юм.
10. Тиймээс хүн бүрийн ариун бэлэг нь түүнийх бөгөөд аливаа хүний тахилчид өгөх юм бүр нь түүнийх болно” гэж хэл гэв.
11. Тэгээд ЭЗЭН Мосетэй ярин, айлдахдаа—
12. Израилийн хөвгүүдтэй ярин тэдэнд ийнхүү хэлтүгэй. “Хэрэв хэн нэгэн хүний эхнэр төөрөлдөж, нөхөртөө үнэнч бус байж,
13. өөр хүн түүнтэй хурьцал үйлдээд, энэ явдал нөхрийнх нь нүднээс далдлагдсан бөгөөд хэдийгээр өнөөх эмэгтэй өөрийгөө бузарласан ч тэр нь илчлэгдээгүй ба түүний эсрэг ямар ч гэрч байхгүй, үйлдэл дээрээ тэр баригдаагүй аваас,
14. хэрэв нөхөрт нь хардах сэтгэл төрөн, эхнэр нь өөрийгөө бузарласан үед тэр эхнэрээ хардвал, эсвэл нөхөрт нь хардах сэтгэл төрөн, эхнэр нь өөрийгөө бузарлаагүй байхад эхнэрээ хардвал,
15. тэр хүн өөрийн эхнэрийг тахилчид авчрах бөгөөд мөн түүний төлөө өргөл болгон ефагийн аравны нэг арвайн гурилыг авчрах ёстой. Энэ нь хардалтын идээн өргөл ба гэм буруугийн сануулга, дурсгалын идээн өргөл болох учир тэр үүн дээр тос асгаж болохгүй, гүгэл ч тавих ёсгүй.
16. Тэгээд тахилч, өнөөх эмэгтэйг ойртуулан авчирч, ЭЗЭНий өмнө түүнийг зогсооно.
17. Тахилч шавар саванд ариун усыг хийж аваад, асрын шалан дээрх шорооноос авч түүнийгээ усанд хийнэ.
18. Тэгээд тахилч тэр эмэгтэйг ЭЗЭНий өмнө зогсоогоод, эмэгтэйн толгойн үсийг задгай тавьж, хардалтын идээн өргөл болох дурсгалын идээн өргөлийг гарт нь тавина. Тахилчийн гарт хараал авчрах гашуун ус байх болой.
19. Тахилч өнөөх эмэгтэйгээр тангараг тавиулаад, тэр эмэгтэйд «Хэрэв ямар ч эр хүн чамтай унтаагүй бөгөөд нөхрийнхөө дор байгаа чи бузар явдал уруу төөрөөгүй байх аваас хараал авчрах энэ гашуун уснаас чи чөлөөлөгдөх болтугай.
20. Харин хэрэв чи нөхрийн дор байдаг атал төөрөн, өөрийгөө бузарлан, нөхрөөс чинь ондоо эр хүн чамтай хурьцал үйлдсэн байх аваас,