Тооллого 5:18-30 Ариун Библи, 2004 (АБ2004)

18. Тэгээд тахилч тэр эмэгтэйг ЭЗЭНий өмнө зогсоогоод, эмэгтэйн толгойн үсийг задгай тавьж, хардалтын идээн өргөл болох дурсгалын идээн өргөлийг гарт нь тавина. Тахилчийн гарт хараал авчрах гашуун ус байх болой.

19. Тахилч өнөөх эмэгтэйгээр тангараг тавиулаад, тэр эмэгтэйд «Хэрэв ямар ч эр хүн чамтай унтаагүй бөгөөд нөхрийнхөө дор байгаа чи бузар явдал уруу төөрөөгүй байх аваас хараал авчрах энэ гашуун уснаас чи чөлөөлөгдөх болтугай.

20. Харин хэрэв чи нөхрийн дор байдаг атал төөрөн, өөрийгөө бузарлан, нөхрөөс чинь ондоо эр хүн чамтай хурьцал үйлдсэн байх аваас,

21. (Тэгээд тахилч мөнөөх эмэгтэйгээр хараалын тангаргийг тавиулаад, эмэгтэйд хандан) ЭЗЭН гуяыг чинь хатаан, хэвлийг чинь хөөлгөн, ард олны чинь дунд чамайг хараал, тангараг болгох болтугай.

22. Хараал авчрах энэ ус ходоодонд чинь орж, хэвлийг чинь хөөлгөн, гуяыг чинь хатааг» гэнэ. Өнөөх эмэгтэй «Амен, Амен» хэмээн хэлэх ёстой.

23. Тахилч эдгээр хараалуудыг хуйлмал номд бичээд, түүнийгээ гашуун усанд угаан арилгах болой.

24. Тэгээд тэр хараал авчрах гашуун усыг эмэгтэйд уулгана. Ингэснээр хараалыг авчрах гашуун ус түүний биед орон, гашууныг бий болгох ажгуу.

25. Тахилч өнөөх эмэгтэйн гараас хардалтын идээн өргөлийг авч, уг идээн өргөлийг ЭЗЭНий өмнө даллан, тахилын ширээнд авчирна.

26. Тахилч дурсгалын өргөл болгон идээн өргөлөөс атгыг авч, түүнийг тахилын ширээн дээр шатаан уугиулаад, дараа нь тэр эмэгтэйд усыг уулгах болой.

27. Эмэгтэйд усыг уулгахад, хэрэв тэр эмэгтэй өөрийгөө бузарлан, нөхөртөө үнэнч бус байсан бол хараал авчрах ус түүний биед орон гашууныг бий болгох ба түүний хэвлий хөөн, гуя нь хатаж, тэр эмэгтэй ард олныхоо дунд хараал болох болой.

28. Харин хэрэв өнөөх эмэгтэй өөрийгөө бузарлаагүй бөгөөд цэвэр байх аваас тэр чөлөөлөгдөж, жирэмслэх чадвар нь хэвээрээ байна.

29. Энэ бол хардалтын хууль юм. Эхнэр нь нөхрийн доор байдаг атал төөрч, өөрийгөө бузарлахад,

30. эсвэл нөхөрт нь хардах сэтгэл төрөхөд тэр эхнэрээ хардаж, тэр эмэгтэйг ЭЗЭНий өмнө зогсоох ба тахилч энэ бүх хуулийг эмэгтэйд хэрэгжүүлэх ажгуу.

Тооллого 5