1. Тэгээд ЭЗЭН Мосетэй ярин, айлдахдаа—
2. Уяман өвчин, гоожилттой болон үхсэн хүнээс болж бузартсан аливаа хүнийг хуарангаас гадагш гарган явуулахыг Израилийн хөвгүүдэд тушаагтун.
3. Эр, эм гэлгүй чи гарган явуул. Дунд нь Би оршиж буй тэдний хуаранг тэднээр бузарлуулахгүйн тулд чи тэднийг хуарангаас гаргагтун гэлээ.
4. Израилийн хөвгүүд түүнчлэн хийж, тэднийг хуарангийн гадна гаргав. ЭЗЭНий Мосед айлдсан ёсоор Израилийн хөвгүүд тийнхүү хийв.
5. Тэгээд ЭЗЭН Мосетэй ярин айлдахдаа—
6. Израилийн хөвгүүдэд хандан “Эр, эм аливаа хүн хүнд ямар нэгэн гэм хийж, ЭЗЭНий эсрэг тэрсэлвэл, тэр хүн гэмтэн болно.
7. Тэр хүн үйлдсэн нүглүүдээ хүлээн зөвшөөрч учруулсан хохирлынхоо нөхөн төлбөрийг бүрэн хийж, үүн дээрээ дахиж тавны нэгийг нь нэмэн, түүнийгээ хохирогчид өгөх ёстой.
8. Гэвч хэрэв хохирлын нөхөн төлбөр хийгдэх хамаатан уг хохирогчид байхгүй бол хохирлын төлөө хийгдсэн нөхөн төлбөр нь тэр хүний төлөөх эвлэрүүллийг хийхээр ашигласан эвлэрүүллийн хуцаас гадна тахилчид зориулагдан ЭЗЭНд очих ёстой.
9. Мөн тахилчид өргөх Израилийн хөвгүүдийн бүх ариун бэлгүүдэд хамаарах хандив бүр түүнийх байх юм.
10. Тиймээс хүн бүрийн ариун бэлэг нь түүнийх бөгөөд аливаа хүний тахилчид өгөх юм бүр нь түүнийх болно” гэж хэл гэв.
11. Тэгээд ЭЗЭН Мосетэй ярин, айлдахдаа—
12. Израилийн хөвгүүдтэй ярин тэдэнд ийнхүү хэлтүгэй. “Хэрэв хэн нэгэн хүний эхнэр төөрөлдөж, нөхөртөө үнэнч бус байж,
13. өөр хүн түүнтэй хурьцал үйлдээд, энэ явдал нөхрийнх нь нүднээс далдлагдсан бөгөөд хэдийгээр өнөөх эмэгтэй өөрийгөө бузарласан ч тэр нь илчлэгдээгүй ба түүний эсрэг ямар ч гэрч байхгүй, үйлдэл дээрээ тэр баригдаагүй аваас,