Тооллого 4:46-49 Ариун Библи, 2004 (АБ2004)

46. Мосе, Аарон болон Израилийн удирдагчдын тоолсон тооллогод левичүүдийн тоологдсон бүх хүмүүс нь тэдгээрийн ургуудаар, эцгүүдийнх нь бүлүүдээр,

47. хурлын майхан дахь зөөх ажил болон үйлчлэлийн ажлыг хийхээр орж чадах гучин наснаас дээш бүр тавин нас хүртэлх хүн бүр байлаа.

48. Тэдний тоологдсон эрчүүд нь найман мянга таван зуун ная байв.

49. Мосегээр дамжуулсан ЭЗЭНий тушаалын дагуу хүн бүр өөрийн үйлчлэл болон зөөх ажлаараа тоологджээ. Тиймээс эдгээр нь Мосед ЭЗЭНий тушаасан ёсоор түүний тоолсон хүмүүс байлаа.

Тооллого 4