9. Уг хил Зифрон уруу гарч, түүний төгсгөл нь Хазаренанд байх болой. Энэ нь танай хойд хил хязгаар болох юм.
10. Бас зүүн хилдээ зориулж, та нар Хазар-енанаас Шефамыг хүртэл шугам тат.
11. Уг хил нь Шефамаас Аины зүүн талд буй Рибла уруу уруудна. Хил уруудан явсаар, Хиннеретийн тэнгисийн зүүн талд буй налууд хүрэх болой.
12. Хил нь Иордан уруу уруудах бөгөөд түүний төгсгөл нь Давст тэнгис дээр байх болой. Эргэн тойрны бүх хилийнхээ дагуу танай нутаг нь энэ ажгуу” хэмээв.