30. Харин хэрэв тэд зэвсэглэн та нартай хамт гатлахгүй бол тэд Канааны нутагт та нарын дунд эзэмшилтэй байх болно гэв.
31. Гадын хөвгүүд, Реубений хөвгүүд хариулан,—Таны боолуудад ЭЗЭНий айлдсанчлан бид хийх болно.
32. Бид зэвсэглэн ЭЗЭНий оршихуйд Канаан нутаг уруу гатлан орох бөгөөд бидний өвийн эзэмшил нь Иорданы цаад талд бидэнд үлдэх болно гэлээ.
33. Тиймээс Мосе Гадын хөвгүүдэд, Реубений хөвгүүдэд, Иосефын хүү Манассегийн овгийн хагаст аморичуудын хаан Сихоны хаанчлал ба Башаны хаан Огийн хаанчлалыг, хотууд болон нутаг дэвсгэрийг нь эргэн тойрондох газрын хотуудтай нь хамт уг нутгийг өгөв.
34. Гадын хөвгүүд Дибон, Атарот, Ароер,
35. Атрот-шофан, Иазер, Иогбеха зэргийг,
36. Бет-нимра, Бет-хараныг бэхлэлт хот болгон барьсан бөгөөд хониндоо зориулж хашаа хороог барив.