Тооллого 31:51-54 Ариун Библи, 2004 (АБ2004)

51. Мосе, тахилч Елеазар нар гар урлалын бүх төрөл болох тэдгээр алтыг тэднээс авав.

52. Мянгатын дарга нар, зуутын дарга нараас ЭЗЭНд өргөсөн өргөлийн бүх алт нь арван зургаан мянга долоон зуун тавин шекел байлаа.

53. Дайчдаас хүн бүр өөртөө олзыг авсан байлаа.

54. Тийнхүү Мосе, тахилч Елеазар нар мянгатын болон зуутын дарга нараас алтыг нь аван, түүнийг ЭЗЭНий өмнө Израилийн хөвгүүдэд дурсгал болгон хурлын майханд авчрав.

Тооллого 31