Тооллого 31:33-48 Ариун Библи, 2004 (АБ2004)

33. далан хоёр мянган үхэр,

34. жаран нэгэн мянган илжиг,

35. хүмүүсээс, эр хүнтэй унтаж үзээгүй эмэгтэйчүүдийн тоо нь бүгд гучин хоёр мянга байлаа.

36. Нэг хагас болох, дайнд явагсдын хувь нь хонины тоо гурван зуун гучин долоон мянга таван зуу байсан бөгөөд

37. хониноос авсан ЭЗЭНий хураамж нь зургаан зуун далан тав байв.

38. Үхэр гучин зургаан мянга байсан бөгөөд ЭЗЭНий хураамжинд далан хоёрыг нь авав.

39. Илжигнүүд гучин мянга таван зуу байсан бөгөөд ЭЗЭНий хураамжинд жаран нэгийг нь авав.

40. Хүмүүс арван зургаан мянга байсан бөгөөд ЭЗЭНий хураамжинд гучин хоёр хүнийг авав.

41. ЭЗЭНий Мосед тушаасан ёсоор тахилч Елеазарт өгөх ЭЗЭНий өргөл болох алба татварыг Мосе өгчээ.

42. Дайнд явсан эрчүүдээс Мосегийн тусгаарласан Израилийн хөвгүүдийн нөгөө хагасын хувьд,

43. цуглааны хагас нь гурван зуун гучин долоон мянга таван зуун хонь,

44. гучин зургаан мянган үхэр,

45. гучин мянга таван зуун илжиг,

46. арван зургаан мянган хүн байлаа.

47. Израилийн хөвгүүдийн хагасаас хүн, малын аль алиных нь тавь бүрээс нэгийг нь Мосе авч, ЭЗЭНий түүнд тушаасан ёсоор тэдгээрийг ЭЗЭНий асрын үүргийг сахиж байсан левичүүдэд өгөв.

48. Дараа нь цэргийн мянгатуудын захирагчид болох мянгатын дарга нар болон зуутын дарга нар Мосе уруу очин,

Тооллого 31