22. Зөвхөн алт, мөнгө, хүрэл, төмөр, цагаан тугалга, хар тугалга,
23. галд тэсвэртэй бүхнийг та нар гал дундуур гаргах ёстой. Тэгээд энэ нь цэвэр болох боловч бузарт зориулсан усаар энэ нь цэвэршүүлэгдэх болой. Харин галд тэсвэргүй алив бүхнийг усан дундуур гарга.
24. Та нар өөрсдийн хувцсыг долоо дахь өдөр угаан цэвэр болгогтун. Үүний дараа та нар хуаранд орж болно гэв.
25. Дараа нь ЭЗЭН Мосетэй ярин, айлдахдаа—
26. Чи болон тахилч Елеазар, цуглааны эцгүүдийн бүлүүдийн тэргүүлэгчид дээрэмдсэн олз омог буюу хүн, малын аль алиных нь тооллогыг хий.
27. Дайнд явсан дайчдад болон бүх цуглааны дунд олз омгийг хуваагтун.
28. Дайнд явсан дайчдаас ЭЗЭНд зориулан татвар болгон хүн, мал, илжиг, хонины таван зуугаас нэгийг нь хураан ав.
29. Үүнийг тэдний хагасаас аваад, ЭЗЭНд өргөл болгон тахилч Елеазарт өгөгтүн.
30. Израилийн хөвгүүдийн хагасаас хүн, мал, илжиг, хонь болон бүх амьтдын тавь бүрээс нэгийг нь авч, тэдгээрийг ЭЗЭНий асрын үүргийг сахиж буй левичүүдэд өгөгтүн гэв.
31. Мосе, тахилч Елеазар нар ЭЗЭНий Мосед тушаасан ёсоор хийв.
32. Дайчдын дээрэмдсэн олзноос үлдсэн олз омог нь зургаан зуун далан таван мянган хонь,
33. далан хоёр мянган үхэр,
34. жаран нэгэн мянган илжиг,