10. Дараа нь израильчууд тэдний амьдарч байсан бүх хотуудыг, тэдний хуарангуудыг галдан шатаав.
11. Хүн, малын бүх дээрэм, бүх олзыг тэд авав.
12. Тэд олзлогдогсдыг болон олз, дээрэмдсэн юмсыг Иерихогийн харалдаах Иорданы дэргэд Моабын талд буй хуаран уруу Мосе, тахилч Елеазар ба Израилийн хөвгүүдийн чуулганд авчирлаа.
13. Мосе, тахилч Елеазар нар болон чуулганы бүх удирдагчид тэднийг угтахаар хуарангийн гадна гарцгаав.
14. Дайны албаас ирсэн цэргийн захирагчид болох мянгатын дарга нар, зуутын дарга нарт Мосе уурлав.
15. Мосе тэдэнд—Та нар бүх эмэгтэйчүүдийн амийг хэлтрүүлэв үү?
16. Харагтун, тэд Балаамын зөвлөгөөгөөр Пеорын хэрэг явдалд Израилийн хөвгүүдийг ЭЗЭНий эсрэг бурууг үйлдэхэд хүргэсэн. Тэгээд ЭЗЭНий цуглааны дунд гамшиг ирсэн.
17. Тийм учир одоо, багачуудын дундах эр хүйстэн бүрийг, эр хүнтэй унтаж мэдсэн эмэгтэй болгоныг алагтун.
18. Харин эр хүнийг мэдээгүй бүх охидыг өөрсдөдөө хэлтрүүлэн үлдээгтүн.
19. Та нар хуарангийн гадна долоо хоног буудаллагтун. Хүн алсан хэн боловч, алагдагсдад хүрсэн хэн боловч, та нар болон олзлогдогсод чинь гурав дахь, долоо дахь өдөр өөрсдийгөө цэвэршүүл.
20. Та нар хувцас бүрийг, арьсан эдлэл бүрийг, ямааны ноолууран бүх зүйлсийг, мөн бүх модон эдийг өөрсдийнхөө төлөө цэвэршүүлэгтүн гэлээ.
21. Дараа нь тахилч Елеазар дайнд явсан бүх дайчдад—ЭЗЭНий Мосед тушаасан хуулийн тогтоол нь энэ болой.