Тооллого 31:1-7 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Дараа нь ЭЗЭН Мосетэй ярин, айлдахдаа—

2. Израилийн хөвгүүдийн төлөө мидианчуудаас өшөөгөө бүрэн авагтун. Үүний дараа чи өвөг дээдэс уруугаа одох болно гэв.

3. Мосе ард олонтой ярин—ЭЗЭНий өшөөг Мидианд гүйцэлдүүлэхээр Мидианы эсрэг явахын тулд өөрсдийнхөө дундаас эрчүүдийг дайнд зэвсэглэгтүн.

4. Израилийн бүх овгийн, овог бүрээс нэг мянгатыг та нар дайнд илгээх ёстой гэлээ.

5. Тийнхүү Израилийн мянгатуудаас, овог бүрээс нэг мянгат буюу арван хоёр мянгат дайнд авагдав.

6. Овог бүрээс нэг мянгатыг Мосе дайнд илгээсэн бөгөөд тахилч Елеазарын хүү Финехас гартаа ариун савнууд болон түгшүүрийн дохионы бүрээнүүдийг аван тэдэнтэй хамт дайнд явав.

7. Ийнхүү ЭЗЭНий Мосед тушаасан ёсоор тэд Мидианы эсрэг дайн хийлээ. Тэд эр хүйстэн бүрийг алав.

Тооллого 31