1. Дараа нь Мосе Израилийн хөвгүүдийн овгуудын тэргүүлэгчидтэй ярин, хэлсэн нь—ЭЗЭНий тушаасан үг нь энэ болой.
2. Хэрэв эр хүн ЭЗЭНд андгайлан, өөрийгөө үүрэг хариуцлагад хүлэхээр тангарагласан бол тэр өөрийн үгийг зөрчих ёсгүй. Тэрээр амнаасаа гарсан бүхний дагуу үйлдэх ёстой.
3. Бас хэрэв эмэгтэй хүн ЭЗЭНд андгайлан, залуу насандаа эцгийнхээ гэрт өөрийгөө үүрэг хариуцлагад хүлээд,
4. түүний эцэг андгайг нь болон өөрийгөө хүлсэн үүрэг хариуцлагыг нь сонсоод, түүнд юу ч хэлэхгүй бол, охины бүх андгай тангарга нь хүчинтэй бөгөөд өөрийгөө хүлсэн түүний үүрэг хариуцлага бүр нь биелэх ёстой.