40. Тэгээд ЭЗЭН Мосед айлдан—Израилийн хөвгүүдийн нэг сартай ба түүнээс дээш насны эр хүйстэй ууган бүрийг тоолж, тэдний нэрсийн тоог ав.
41. Би бол ЭЗЭН мөн. Чи Миний төлөө Израилийн хөвгүүдийн дундах бүх ууган төрөгсдийн оронд левичүүдийг, Израилийн хөвгүүдийн сүргийн дундах бүх ууган төрөгсдийн оронд левичүүдийн сүргийг авагтун гэж айлдлаа.
42. Тэгээд Мосе өөрт нь ЭЗЭНий тушаасны дагуу Израилийн хөвгүүдийн дундах бүх ууган төрөгсдийг тоолжээ.
43. Нэрсийн тоогоор нэг сартай ба түүнээс дээш насны тоологдсон бүх ууган эр хүйстэй эрчүүд нь хорин хоёр мянга хоёр зуун далан гурав байлаа.
44. Тэгээд ЭЗЭН Мосетэй ярин айлдахдаа—
45. Израилийн хөвгүүдийн дундах бүх ууган төрөгсөд болон левичүүдийн сүргийн оронд левичүүдийг авагтун. Левичүүд нь Минийх байх болно. Би бол ЭЗЭН.
46. Левичүүдээс илүү гарсан Израилийн хөвгүүдийн хоёр зуун далан гурван ууган төрөгсдийн золиосонд
47. чи толгой тус бүрд таван шекелийг авах ёстой. Тэдгээрийг чи ариун газрын шекелийн дагуу авч (нэг шекел нь хорин гера),
48. тэдний дундах илүү гарагсдын золиос болох уг мөнгийг Аарон болон түүний хөвгүүдэд өг гэв.
49. Тийнхүү левичүүдээр золиослогдсон хүмүүсээс гадна илүү гарагсдаас золиосны мөнгийг Мосе авчээ.
50. Израилийн хөвгүүдийн ууган төрөгсдөөс түүний авсан мөнгө нь ариун газрын шекелийн дагуу нэг мянга гурван зуун жаран тав байлаа.
51. Ингээд Мосе уг золиосны мөнгийг ЭЗЭНий түүнд тушаасан ёсоор, ЭЗЭНий тушаалаар Аарон болон түүний хөвгүүдэд өгөв.