Тооллого 29:17-22 Ариун Библи, 2004 (АБ2004)

17. Дараа нь, хоёр дахь өдөр нь арван хоёр бух, хоёр хуц, нэг настай согоггүй арван дөрвөн эр хургыг өргө.

18. Бухнуудад, хуцнуудад, хургануудад зориулагдсан тэдгээрийн идээн өргөл болон ундаан өргөлүүдийг тогтоолын дагуу тоо ёсоор нь өргөх болой.

19. Бас нүглийн төлөөх тахилд нэг ухныг өргөх болой. Эдгээрийг байнгын шатаалт тахил болон түүний идээн өргөл, тэдгээрийн ундаан өргөлөөс тусад нь өргөх ёстой.

20. Дараа нь, гурав дахь өдөр нь арван нэгэн бух, хоёр хуц, нэг настай согоггүй арван дөрвөн эр хургыг өргө.

21. Бухнуудад, хуцнуудад, хургануудад зориулагдсан тэдгээрийн идээн өргөл болон ундаан өргөлүүдийг тогтоолын дагуу тоо ёсоор нь өргөх болой.

22. Бас нүглийн төлөөх тахилд нэг ухныг өргөх болой. Эдгээрийг байнгын шатаалт тахил болон түүний идээн өргөлөөс тусад нь өргөх ёстой.

Тооллого 29