Тооллого 27:1-12 Ариун Библи, 2004 (АБ2004)

1. Дараа нь Иосефын хүү Манассегийн ургуудаас Манассегийн хүү, Махирын хүү, Гилеадын хүү, Хеферийн хүү Зелофехадын охид ойртон иржээ. Түүний охидын нэрс нь Махла, Ноа, Хогла, Милка, Тирза нар байв.

2. Тэд хурлын майхны үүдэнд Мосегийн өмнө, тахилч Елеазарын өмнө, удирдагчид болон бүх чуулганы өмнө зогсоод,—

3. Бидний эцэг цөлд үхсэн боловч Коратай нөхөрлөж ЭЗЭНий эсрэг хамтдаа цугласан тэдгээр хүмүүсийн дунд тэр байгаагүй. Гэвч тэр өөрийн нүгэлдээ үхсэн бөгөөд ямар ч хүүгүй байсан.

4. Хүүгүй байснаас болж бидний эцгийн нэр бүлийнхээ дотроос яагаад хасагдах ёстой билээ? Эцгийн маань ах дүү нарын дунд бидэнд өв өгөөч гэв.

5. Мосе тэдний хэргийг ЭЗЭНий өмнө аваачив.

6. Тэгэхэд ЭЗЭН Мосетэй ярин, айлдахдаа—

7. Зелофехадын охидын хэлж буй нь зөв юм. Чи тэдэнд эцгийнх нь ах дүү нарын дунд өвлөгдөх эзэмшлийг зайлшгүй өгөх ёстой. Чи тэдний эцгийн өвийг тэдэнд шилжүүлэн өгтүгэй.

8. Цаашилбал чи Израилийн хөвгүүдтэй ярин ингэж хэл. “Хэрэв хүн үхэхдээ хүүгүй байвал, түүний өвийг та нар охинд нь шилжүүлэн өгөгтүн.

9. Хэрэв тэр хүн охингүй аваас түүний өвийг та нар ах дүү нарт нь өгөгтүн.

10. Хэрэв тэр хүн ах дүүгүй бол түүний өвийг та нар эцгийнх нь ах дүү нарт өгөгтүн.

11. Хэрэв түүний эцэг нь ах дүүгүй аваас түүний өвийг та нар ургийн доторх хамгийн ойрын хамаатанд өгөх бөгөөд тэр нь түүнийг эзэмших болой. Энэ нь ЭЗЭНий Мосед тушаасан ёсоор Израилийн хөвгүүдэд хууль ёсны тогтоол болох ёстой” гэв.

12. Дараа нь ЭЗЭН Мосед—Энэ Абарим уул өөд явж, Израилийн хөвгүүдэд Миний өгсөн нутгийг харагтун.

Тооллого 27