49. Иезерээс гарсан иезерчүүдийн ураг, Шиллемээс гарсан шиллемчүүдийн ураг байв.
50. Эдгээр нь ургуудынхаа дагуу Нафталийн ургууд юм. Тэднээс тоологдсон хүмүүс нь дөчин таван мянга дөрвөн зуу байв.
51. Эдгээр нь Израилийн хөвгүүдээс тоологдсон зургаан зуун нэг мянга долоон зуун гучин хүн байлаа.
52. Дараа нь ЭЗЭН Мосетэй ярин, айлдахдаа—
53. Газар нутгийг эдгээрийн дунд нэрсийн тооны дагуу өв болгон хуваах болой.
54. Томхон бүлэгт тэдний өвийг нь чи ихэсгэж, багахан бүлэгт тэдний өвийг нь чи багасгагтун. Тэднээс тоологдсон хүнийх нь дагуу бүлэг бүрд өв өгөгдөх болой.
55. Гэвч нутгийг шодолтоор хуваах ёстой. Тэд өөрсдийн эцгүүдийн овгуудын нэрсийн дагуу өөрсдийн өвийг хүлээн авах болой.
56. Шодсон сонголтын дагуу тэдний өв нь том, бага бүлгүүдийн хооронд хуваагдах юм хэмээв.
57. Эдгээр нь левичүүдээс ургуудынхаа дагуу тоологдсон хүмүүс билээ. Гершоноос гарсан гершончуудын ураг, Кохатаас гарсан кохатчуудын ураг, Мерариас гарсан мераричуудын ураг байв.
58. Левийн ургууд нь либничүүдийн ураг, хебрончуудын ураг, махличуудын ураг, мушичүүдийн ураг, корачуудын ураг байлаа. Кохат нь Амрамын эцэг болсон.
59. Амрамын эхнэрийн нэрийг Левийн охин Иохебед гэдэг байв. Тэр Египетэд Левид төрсөн юм. Тэрээр Аарон, Мосе болон тэдний эгч Мириамыг Амрамд төрүүлж өгчээ.
60. Ааронд Надаб ба Абиху, Елеазар ба Итамар нар төрөв.
61. Харин Надаб, Абиху нар ЭЗЭНий өмнө ёс бус галыг өргөх үедээ үхсэн болой.
62. Тэднээс тоологдсон хүмүүс болох нэг сартай ба түүнээс дээш насны бүх эр хүйстэн нь хорин гурван мянга байв. Израилийн хөвгүүдийн дунд тэдэнд ямар ч өв өгөгдөөгүй учир тэд Израилийн хөвгүүдийн дунд тоологдсонгүй.
63. Эдгээр нь Иериход Иорданы зэргэлдээ, Моабын талд Израилийн хөвгүүдийг тоолсон Мосе болон тахилч Елеазараар тоолуулсан хүмүүс болой.
64. Гэвч Синаин цөлд Израилийн хөвгүүдийг тоолсон Мосе болон тахилч Ааронаар тоолуулсан хүмүүс тэдний дунд байхгүй байлаа.
65. Учир нь ЭЗЭН тэдний тухайд—Тэд цөлд зайлшгүй үхэх болно хэмээн айлдсан. Иефуннегийн хүү Калеб болон Нуны хүү Иошуагаас өөр нэг ч хүн тэднээс үлдээгүй ажээ.