Тооллого 26:4-17 Ариун Библи, 2004 (АБ2004)

4. ЭЗЭНий Мосед тушаасан ёсоор хорь ба түүнээс дээш насны ард олныг тоологтун гэлээ. Египетийн нутгаас гарсан Израилийн хөвгүүд нь эдгээр юм.

5. Израилийн ууган хүү Реубен бөгөөд Реубений хөвгүүд нь Ханохаас гарсан ханохчуудын ураг, Паллугаас гарсан паллучуудын ураг,

6. Хезроноос гарсан хезрончуудын ураг, Кармигаас гарсан кармичуудын ураг байв.

7. Эдгээр нь реубенчүүдийн ургууд ба тэдний тоологдсон хүмүүс дөчин гурван мянга долоон зуун гуч байлаа.

8. Паллугийн хүү нь Елиаб байв.

9. Елиабын хөвгүүд нь Немуел, Датан, Абирам нар юм. Датан, Абирам нар бол чуулганаар дуудагдаж, ЭЗЭНий эсрэг тэмцэлдэхдээ Коратай нөхөрлөн Мосе, Аарон нарын эсрэг тэмцэлдсэн хүмүүс байлаа.

10. Газар амаа нээн тэднийг Коратай хамт залгисан юм. Тэднийг үхэх үед хоёр зуун тавин хүнийг гал залгиад, тэд анхааруулга болжээ.

11. Гэсэн ч Корагийн хөвгүүд үхээгүй байлаа.

12. Симеоны хөвгүүд ургуудынхаа дагуу гэвэл Немуелээс гарсан немуелчүүдийн ураг, Иаминаас гарсан иаминчуудын ураг, Иахинаас гарсан иахинчуудын ураг,

13. Зерагаас гарсан зерачуудын ураг, Шаулаас гарсан шаулчуудын ураг байв.

14. Эдгээр нь симеончуудын ургууд бөгөөд хорин хоёр мянга хоёр зуун хүн болой.

15. Гадын хөвгүүд ургуудынхаа дагуу гэвэл Зефоноос гарсан зефончуудын ураг, Хаггигаас гарсан хаггичуудын ураг, Шунигээс гарсан шуничүүдийн ураг,

16. Ознигоос гарсан озничуудын ураг, Ериэс гарсан еричүүдийн ураг,

17. Ародаас гарсан ародчуудын ураг, Арелиас гарсан ареличуудын ураг байв.

Тооллого 26