Тооллого 26:26-39 Ариун Библи, 2004 (АБ2004)

26. Зебулуны хөвгүүд ургуудынхаа дагуу гэвэл Середээс гарсан середчүүдийн ураг, Елоноос гарсан елончуудын ураг, Иахлеелаас гарсан иахлеелчуудын ураг байв.

27. Эдгээр нь тоологдсон хүмүүсийн дагуу зебулунчуудын ургууд бөгөөд жаран мянга таван зуун хүн байв.

28. Иосефын хөвгүүд ургуудынхаа дагуу гэвэл Манассе, Ефраим нар байлаа.

29. Манассегийн хөвгүүд нь Махираас гарсан махирчуудын ураг юм. Махир нь Гилеадын эцэг болжээ. Гилеадаас гилеадчуудын ураг гарсан билээ.

30. Гилеадын хөвгүүд нь Иезерээс гарсан иезерчүүдийн ураг, Хелекээс гарсан хелекчүүдийн ураг,

31. Асриелаас гарсан асриелчуудын ураг, Шехемээс гарсан шехемчүүдийн ураг,

32. Шемидагаас гарсан шемидачуудын ураг, Хеферээс гарсан хеферчүүдийн ураг байв.

33. Хеферийн хүү Зелофехад нь ямар ч хүүгүй, харин зөвхөн охидтой байжээ. Зелофехадын охидын нэрс нь Махла, Ноа, Хогла, Милка, Тирза болой.

34. Эдгээр нь Манассегийн ургууд байв. Тэднээс тоологдсон хүмүүс нь тавин хоёр мянга долоон зуу байв.

35. Ефраимын хөвгүүд нь ургуудынхаа дагуу гэвэл Шутелагаас гарсан шутелачуудын ураг, Бехерээс гарсан бехерчүүдийн ураг, Таханаас гарсан таханчуудын ураг байв.

36. Шутелагийн хөвгүүд нь Еранаас гарсан еранчуудын ураг байлаа.

37. Эдгээр нь тоологдсон хүмүүсийн дагуу Ефраимын хөвгүүдийн ургууд бөгөөд гучин хоёр мянга таван зуун хүн байв. Эдгээр нь ургуудынхаа дагуу Иосефын хөвгүүд болой.

38. Бениамины хөвгүүд нь ургуудынхаа дагуу гэвэл Белагаас гарсан белачуудын ураг, Ашбелаас гарсан ашбелчуудын ураг, Ахирамаас гарсан ахирамчуудын ураг,

39. Шефуфамаас гарсан шефуфамчуудын ураг, Хуфамаас гарсан хуфамчуудын ураг байв.

Тооллого 26