Тооллого 26:14-26 Ариун Библи, 2004 (АБ2004)

14. Эдгээр нь симеончуудын ургууд бөгөөд хорин хоёр мянга хоёр зуун хүн болой.

15. Гадын хөвгүүд ургуудынхаа дагуу гэвэл Зефоноос гарсан зефончуудын ураг, Хаггигаас гарсан хаггичуудын ураг, Шунигээс гарсан шуничүүдийн ураг,

16. Ознигоос гарсан озничуудын ураг, Ериэс гарсан еричүүдийн ураг,

17. Ародаас гарсан ародчуудын ураг, Арелиас гарсан ареличуудын ураг байв.

18. Эдгээр нь тоологдсон хүмүүсийн дагуу Гадын хөвгүүдийн ургууд бөгөөд дөчин мянга таван зуун хүн байв.

19. Иудагийн хөвгүүд нь Ер, Онан нар байв. Гэвч Ер, Онан нар Канаан нутагт үхсэн байлаа.

20. Иудагийн хөвгүүд ургуудынхаа дагуу гэвэл Шелагаас гарсан шелачуудын ураг, Перезээс гарсан перезчүүдийн ураг, Зерагаас гарсан зерачуудын ураг байв.

21. Перезийн хөвгүүд нь Хезроноос гарсан хезрончуудын ураг, Хамулаас гарсан хамулчуудын ураг байлаа.

22. Эдгээр нь тоологдсон хүмүүсийн дагуу Иудагийн ургууд бөгөөд далан зургаан мянга таван зуун хүн байв.

23. Иссахарын хөвгүүд ургуудынхаа дагуу гэвэл Толагаас гарсан толачуудын ураг, Пуваас гарсан пувачуудын ураг,

24. Иашубаас гарсан иашубчуудын ураг, Шимроноос гарсан шимрончуудын ураг байв.

25. Эдгээр нь тоологдсон хүмүүсийн дагуу Иссахарын ургууд бөгөөд жаран дөрвөн мянга гурван зуун хүн байв.

26. Зебулуны хөвгүүд ургуудынхаа дагуу гэвэл Середээс гарсан середчүүдийн ураг, Елоноос гарсан елончуудын ураг, Иахлеелаас гарсан иахлеелчуудын ураг байв.

Тооллого 26